| |
|
Шинээр
|
| Сүүлийн 2 сар бүх цаг заваа зарцуулан, нойр хоолоо хасан байж суусны эцэст Монгол - Англи толь хуудсанд шинээр ХОЁР толь хийв. Ингэснээр Нийтдээ 124973 мөр үгтэй үнэхээр том толь бичиг боллоо. Энэ өөр хаана ч байхгүй, зөвхөн энд бий. Толь болгон дээр орчуулсан үгний утга санаа нь өөр тул та бүхэн зөв гэсэн утгыг нь авч ашиглах хэрэгтэй шүү. 2008.05.08нд |
Толь хуудасны мэдээлэл
|
Он Толь сайтын толь бичгүүд нь өөр бусад ямар ч Монгол сайт-д байдаггүй бөгөөд Англи - Монгол, Монгол - Англи толь бичиг нь хайлтын системд суурилагдсан Монголын анхны, хамгийн том толь бичиг болно. Мөн Солонгос - Монгол, Япон - Монгол толь ч одоогоор хайлтын системд байгаа ганц толь гэж болно. Энэхүү толь бичгийн үгийг бага багаар нэмж байгаа бөгөөд Солонгос, Япон хэл мэддэг хүн өөрийн хувь нэмрээ оруулна уу гэж хүсэх байна.
Толь бичгүүдийг үндсэн хуудаснаас салгасан шалтгаан гэвэл, толь бичиг маш их хэмжээний суурь өгөгдөл агуулж байдаг бөгөөд цаашид илүү өөр толь бичиг нэмж хийх гэж байгаа тул тусгаарлав.
Хэрэв танд word, excel, text файл дээр өөрийн гарын авлага болгон хийсэн толь бичиг байгаа бол Үндсэн сайтын холбоо барих хуудас руу орж холбоо барина уу. Таны бичсэн зүйлийг миний бие зохих хуудсанд юм уу шинээр хуудас нээн нийтлэх болно. Баярлалаа. |
|
|
|