| |
|
Windows XP үйлдлийн системд Крилл суулгах
1. Start -> Control Panel гэсэн дарааллаар үйлдлийн системийн орчны удирдлагын цонхыг нээнэ.

Classic Start Menu -тэй бол
Start -> Settings -> Control Panel гэсэн дарааллаар үйлдлийн системийн орчны удирдлагын цонхыг нээнэ.

2. Control Panel Category view -тэй бол
Control Panel удирдлагын цонхноос "Date, Time, Language, and Regional Options" гэсэн хэсгийг сонгон нээнэ.

"Regional and Language Options" гэсэн хэсгийг сонгон нээнэ.

Control Panel Classic view -тэй бол.
Control Panel удирдлагын цонхноос "Regional and Language Options" гэсэн хэсгийг сонгон нээнэ.

3. Хэрэв та компьютерынхаа хэл буюу он, сар, өдрийг Монголоор харуулпаг болгохыг хүсвэл.

Шинээр нээгдэх цонхны Regional Options табын эхний сонголтоос “Mongolian (Cyrillic)” гэснийг сонгоод Apply дарна.

Энэ үед шууд Монгол гарын драйвэр суух бөгөөд баруун доод хэсгийн Language bar дотор “MO Mongolian (Cyrillic)” нэмэгдсэн байх болно.

4. Хэрэв зүгээр Mongolian (Cyrillic) суулгах хүсэлтэй байгаа бол. Шинээр нээгдэх цонхны 3-н табаас голынх нь буюу Languages гэснийг сонгон дарна. Languages табруу орсон хойноо "Details..." товчийгдарна.

5. Хэрвээ энэ цонхонд Mongolian (Cyrillic) байвал тохиргоо хийгдсэн байна гэсэн үг. Хэрэв байхгүй байвал "Add..." товчыг дарна.

6. Шинээр нээгдэх цонхны Input language хэсгээс "Mongolian (Cyrillic)", keyboard layout/IME "Mongolian Cyrillic" гэснийг сонгон Ok дарна.

7. "Installed services" гэсэн хэсгийн доор Монгол гарын драйвэр нэмэгдсэн байгааг та харах болно. Одоо Apply товчийг дараад OK товч дарна уу.

8. Анхаар “MO Mongolian (Cyrillic)” болон Monkey ийн MN зэрэг ачааллаж болохгүй. Ө болон Ү үсэг дээр алдаа гардаг.

Хэрэв та интернетийн орчинд Монголоор юм бичих бол “MO Mongolian (Cyrillic)” оор бичих хэрэгтэй. Office дээр бол Monkey гээр бичих хэрэгтэй.

Monkey MN-ыг интернетийн орчинд ашиглаж болохгүй.

|
| |
|
|